Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Байнга асуудаг асуултууд

17-10-2015, 23:58 2232

 Захиргааны хэргийн шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар асуусан иргэдийн асуултад хариулж байна

    1. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаанаас....

      Захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан захиргааны акт буюу бичгээр болон амаар гаргасан шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй, явуулж буй үйл ажиллагааг хууль бус, тухайн актын улмаас өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, түүнийгээ хамгаалуулахаар тухайн захиргааны актыг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэхийг ойлгоно.

      Иргэн, хуулийн этгээд та захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа буюу харъяалах дээд шатны байгууллага, албан тушаалтанд эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тань хөндсөн гэж үзсэн тухайн захиргааны актыг гардаж авсан буюу мэдсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байдаг.

     Таны өргөдөл, гомдлыг хүлээн авсан дээд шатны байгууллага, албан тушаалтан нь хүлээн авснаас хойш Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд зааснаар 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх, энэ хугацаанд хариу өгөх боломжгүй бол дахин 30 хоногийн хугацаагаар сунгаж болно.

      Хэрэв та захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах тохиолдолд хуульд зааснаар урьдчилан шийдвэрлэх журмаар дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаагүй, хандах боломжтой тохиолдолд шүүх таны нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзах нэг үндэслэл болохыг анхаарах хэрэгтэй. 

    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн талаар.....

      Монгол Улсын Их хурлаас 2016 оны 02 дугаар сарын 04-ны өдөр ”Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай” хуулийн шинэлчилсэн найруулгыг 16 бүлэг, 138 зүйлтэйгээр баталж, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөн шүүн таслах ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

     Энэхүү хуулийн зорилт: Хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах талаар хуульчилжээ.

Шинэ хуулийн гол үзэл баримтлалын тухайд:

     1. Шүүхэд хандах эрх: Өмнөх хууль нь зөвхөн иргэн хуулийн этгээд өөрийн зөрчигдсөн ”субъетив эрх”-ээ сэргээхээр шүүхэд ханддаг байсан бол шинэ хуулиар нийгмийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд болон захиргааны байгууллага гэсэн хоёр этгээдийн ”Объектив эрх”-ийг хамгаалах асуудлаар шүүхэд хандах боломжийг баталгаажуулжээ.

     2. "Тусгай журам”-аар шийдвэрлэх: ...маргааныхаа онцлогт тохирсон хянан шийдвэрлэх ажиллагааг анх удаа журамлалаа Үүнд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааныг анхан шатны журмаар шийдвэрлэхээр, харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн маргааныг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ бусад захиргааны хэргээс богино хугацаанд буюу нэг сарын хугацаанд шийдвэрлэхээр тусгайлан заасан. Тендерийн хувьд мөн адил хугацаанд шийдвэрлэхээр тусгайлан заасан нь шүүхийн эрх хэмжээг харгалзаж хугацааг богиносгосон.

     3. Урьдчилсан хэлэлцүүлэг: ЗХШХШТХ-ийн 70 дугаар зүйлд маргаж байгаа захиргааны акт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, нотлох баримтыг хасуулах хүсэлт, захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх, шүүх хуралдааны тов тогтоохдоо хэргийн оролцогчдын саналыг үндэслэн товлох журам зэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх замаар шийдвэрлэх... талаар тусгасан.

     4. Түргэвчилсэн процесс: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй шүүгчийн захирамж, тогтоолоос зайлшгүйд нь гомдол гаргаж, шаардлагагүй хэсгийг нь хасжээ. Тодруулбал: өмнөх ЗХХШТХ-ийн 90 дүгээр зүйлийн 90.1-д зааснаар 11 төрлийн шүүгчийн захирамж, тогтоолд гомдол гаргах эрхтэй байсныг шинэ процессийн хуулиар залруулж 8 асуудлаар гомдол гаргахаар зохицуулсан зэрэг агуулгын хувьд нилээд шинэчлэгдсэн.

     5. Давж заалдах болон хяналтын шат: Өмнөх ЗХХШТХ-ийн 85 дугаар зүйлийн 85.3-т байсан давж заалдах шатны шүүхийн гомдлоор хязгаарлагдахгүй хэрэг хянадаг бүрэн эрхийг олон улсын жишигт нийцүүлэн хязгаарлаж, хоёр буюу түүнээс дээш оролцогч гомдол гаргаагүй бол хэргийг зөвхөн гомдлын хүрээнд хянах шинэ зохицуулалтыг тусгасан. Хяналтын шатны хувьд зарим өөрчлөлт орсон бөгөөд ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдол хэлэлцдэг тул энэ шаардлагыг хангаагүй гомдлыг шүүгч буцаах боломжийг хуульд тусгайлан заасан...

    Иймд ЗХШХШТХ нь өмнө нь үйлчилж байсан ЗХХШТХ-иас үзэл баримтлал, зохицуулалт нь агуулгын талаасаа баяжин шинэчлэгдэж, хэргийн оролцогчийн хувьд шүүхийн хүртээмжийг нэмэгдүүлж, зарим захиргааны хэргийг тодорхой шалгуураар зааглан, хэргийн онцлогт тохирсон хянан шийдвэрлэх ажиллагааг журамласан байна.

--------------------------------------------------------------------------------------------------------

 

Иргэн Т.Батмөнхийн асуултанд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Алтанцэцэг хариулж байна.

Асуулт:Миний нэг танилын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн дагуу шүүхээс намайг иргэний хэрэгт гэрчээр дуудсан. Гэтэл би очмооргүй байна., очихгүй байж болох уу?

Хариулт:Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар гэрч нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч байж болно. Шүүх гэрчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авдаг. Шүүхэд гэрчээр дуудагдсан этгээд шүүхэд заавал хүрэлцэн ирэх ба үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй. Мэдүүлэг өгөхөөс татгалзах буюу зайлсхийх, зориуд худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрч ирэхгүй бол шүүх албадан ирүүлэхийг Тахарын албанд даалгаж, холбогдох зардлыг гэрчээс гаргуулахаар тогтоодог. Энэ тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлэхтэй холбогдуулан шүүхэд дуудагдсан этгээд хүрэлцэн ирэхээс зориуд зайлсхийсэн гэж үзэж 5000-25000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.

Харин хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхэд өөрийн биеэр хүрэлцэн ирж чадахгүй байгаа гэрчээс шүүх байгаа газарт нь очиж мэдүүлэг авч болдог.

Иймд Та шүүхийг хүндэтгэн, хуулиа биелүүлж шүүхээс дуудсан цаг хугацаанд нь очих үүрэгтэй. 

 

Иргэн М.Санбуугийн асуултанд Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Байгалмаа хариулж байна.

Асуулт: Миний бие энэ жил өндөр насны тэтгэвэрт гарах хугацаа болж байгаа. Гэтэл 1987 оноос 1990 хүртэл нэгдэлд ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүй, тушаал шийдвэр маань ч аймаг, сумын архиваас олдохгүй. Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс намайг улсад ажилласан жилээ шүүхээр тогтоолгох хэрэгтэй гэсэн. Иймд би ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохоор аль шүүхэд, ямар бичиг баримт бүрдүүлж хандах вэ?

Хариулт: Хүний ажиллаж байсан байдлыг тогтоох гэдэг нь иргэн нь ажил олгогчтой хөдөлмөрийн харилцаа үүсгэн тодорхой хугацаагаар хөдөлмөрлөж байсныг шүүхээр тогтоолгож буй ажиллагаа юм.

Иргэн дараах байдлаар ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандана.

Үүнд: - ажиллаж байсан хугацаагаа оноор нь

- ажиллаж байсан хугацааг он, сар, өдрөөр нь

- ажиллаж байсан хугацаандаа хүнд, хортой нөхцөлд ажиллаж байснаа тогтоолгохоор.

Аливаа иргэн дээрх хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-т зааснаар "эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэсний дагуу өөрийн оршин суугаар газраа эсхүл тухай ажилласан жилээ тогтоолгох гэж буй байгууллагынхаа үйл ажиллагаа явуулж байсан орон нутгийн шүүхэд гаргана.

Тухайлбал Та Дорнод аймгийн харьяат хэдий ч Сэлэнгэ аймгийн аль нэг сангийн аж ахуйд ажиллаж байснаа тогтоолгохоор болвол Дорнод аймагт байрших Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд эсхүл Сэлэнгэ аймагт байрших шүүхийн аль алинд нь хүсэлтээ гаргах боломжтой гэсэн үг юм.

Ийнхүү ажиллаж байсан хугацаагаа тогтоолгохоор ИХШХШ тухай хуулийн 136.3-т зааснаар хүсэлтээ уг үйл явдлыг тогтоолгох гэж байгаа зорилгоо тодорхой зааж, уг үйл явдлыг тогтооход ач холбогдол бүхий баримт бичгийг олж авах, үрэгдүүлсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсныг нотлох баримтыг хавсаргана гэж хуульчилсан байдаг.

Иймээс хүсэлтэндээ тогтоолгох гэж буй хугацаандаа аль байгууллагад ямар албан тушаалыг эрхэлж байсан, хэдэн оны хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр хүртэл ямар ажил эрхэлж байсан, ямар учраас ажилласан хугацаагаа тогтоолгох гэж байгаа зорилгыг заавал бичнэ.

Мөнбайгууллагаас өөрт нь холбогдуулан гаргасан тушаалууд: ажилд авсан, өөр ажилд шилжүүлсэн, ажлаас халсан, комиссын бүрэлдэхүүнд оруулж байсан, шагнасан ба арга хэмжээ авсан гэх мэт, ажлын цагийн бүртгэл, цалин хөлс авч байсан баримт, тухайн үед олгосон тэтгэмж тусламж, татвар хураалгасан баримт, эрүүл мэндийн дэвтэрт ажлын газрын хийсэн тэмдэглэл, үйлдвэрийн газар,байгууллага, салбарын болон сум, дүүрэг, аймаг, хот, улсын чанартай хурал, зөвлөлгөөнд сонгогдсон баримт, тэдгээрийн мандат, урилга, байгууллага, иргэдтэй хийсэн хэлцэл, гэрээ, тухайн иргэний ажиллаж байсан ажлын газрыг нь заан хэвлэлд нийтэлсэн мэдээ, зураг, хамт олонтойгоо авахуулсан зураг /тайлбартай/, баярын бичиг, сайшаалын үнэмлэх, хүндэт дэвтэрт бичигдэж, самбарт зургаа тавиулсан тухай гэрчилгээ, тухайн байгууллагыг төлөөлж эрүү, иргэний хэрэгт хохирогч, гэрч, нэхэмжлэгч, хариуцагчаар оролцож гаргасан мэдүүлэг, тайлбар, тодорхойлолт гэх мэт өөрт холбоотой бүхий л баримт байж болно. Дээрхи баримтууд нь тогтоолгох гэж буй хугацаанд хамаарагдсан байх шаардлагатай.

Түүнчлэн хүсэлт гаргачийн ажиллаж байсан байгууллага татан буугдаагүй, үйл ажиллагаагаа явуулж байгаа, уг байгууллагын тань бичиг хэргийн баримт архивт хадгалагдаж байгаа нөхцөлд хүний хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийх, зөвтгөх, засвар оруулах эрх үүргийг тухайн байгууллага хүлээн, харин байгууллага энэ үүргээ биелүүлэхгүй байгаа бол тухайн иргэн захиргааны хэргийн болон ерөнхий харьяаллын шүүхэд албан тушаалтны хууль бус ажиллагаанд гомдол гаргах эрхтэй байдаг. 

в залгамжлалын харилцаа нь Иргэний эрх зүйн зохицуулах зүйлийн салшгүй нэгэн хэсэг болно. Хүний нийгэмд өмчийн харилцаа үүсэж, туүний эрх зүйн зохицуулалтын арга, хэлбэр төлөвшин бүрдэж эхэлсэн цаг үеэс өв залгамжлалын эрх зүй иргэний хууль, тогтоомжийн системд тодорхой байр суурь эзэлж ирсэн байна.

 

Өв залгамжлал хэмээх ойлголт иргэн нас барахтай холбоотой бөгөөд хэрэв нас бараагүй бол өв өвлөх тухай асуудал, тодруулж хэлбэл амьд сэрүүн байгаа хүний өвийг залгамжилна гэсэн ухагдахуун байж болохгүй юм.

 

Иргэн нас барсны дараа, түүний өв хөрөнгийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлагчид зохих журмын дагуу хүлээн авна. Өв залгамжлал нь хууль ёсоор ба гэрээслэлээр гэсэн хоёр хэлбэртэй. Хууль ёсны өв залгамжлалыг гэрээслэлтэй харьцуулбал илүү өргөн бөгөөд нийтлэг үзэгдэл юм. Хүн нас барах нь гэнэтийн буюу зуурдын үйл явдал байдаг учраас эд хөрөнгөө гэрээслэнэ гэсэн бодол байсан боловч уг бодлоо илэрхийлэх буюу хууль зүйн хэлбэрт оруулж амжаагүй тохиолдол элбэг байдаг.

 

Хууль ёсоор өв залгамжлагчид нас барагчтай ясан ба цусан төрлийн язгуур үүсвэр, уг улбаатай хүмүүс байхын сацуу хуульд зааснаар дээрх хүмүүстэй адил түвшинд тооцож өв авах эрхтэй төрөл, садангийн биш хүмүүс байна.

 

Тэдгээрийг төрөл удмын ойр хол, гэр бүл, ахуй амьдралын холбоо сүлбээг харгалзан Иргэний хуульд өв хүлээн авах ээлж дараалал тогтоосон юм.

Монгол Улсын Иргэний хуулийн 520-р зүйлд нас барагчийн эхнэр, нөхөр төрүүлсэн ба үрчилсэн буюу түүний нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн ба үрчилсэн эцэг эх нэгдүгээр ээлжинд нас барагчийн эд хөрөнгийг тэгш хуваан авна.

 

Нэгдүгээр ээлжинд өв залгамжлагчид байхгүй, эсвэл өв хүлээн авахаас татгалзсан буюу өв залгамжпах эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү хоёрдугаар ээлжинд өв залгамжлах эрхтэй.

 

Нэг,хоёрдугаарээлжинд өв залгамжлагчид байхгүй, эсхүл тэд өв авахаас татгалзсан, өвлөх эрхээ алдсан бол өвлүүлэгчийн ач, зээ, ачинцар, зээнцэр нь эцэг, эхдээ хуульд зааснаар өвлөгдвөл зохих байсан эд хөрөнгийн хэсгийг хуваан өвлөх бөгөөд үүнийг гуравдугаар ээлжинд өвлөгчид хэмээн ойлгож болно.

Хууль ёсоор өв залгамжлах эрх нь албан ёсны бичиг баримт болон бусад нөхцөл байдлаар нотлогдсон байх ёстой.

 

Хууль ёсны ба гэрээслэлээр өв залгамжлал хоёр эрх зүйн харилцааны үндсэн шинж, чиг хандлага нь адил болохын сацуу дараах шинжүүдээр ялгаатай байна.

 

Хууль ёсны өв залгамжлалын харилцаа нь гэрлэх, хүүхэд төрөх зэрэг үраг удмын хэлхээ холбоо үүссэн үед бий болдог бол гэрээслзлээр өв залгамжлах эрхийн харилцаа нь гэрээслэгч гэрээслэл үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн нөхцөлд үүсдэг.

 

Гэрээслэгч гадны ямар нэг нөлөөлөлгүйгээр эд хөрөнгөө өөрийн үзэмжээр хэнд ч гэрээслэх, гэрээслэлээ өерчлөх, цуцлах, гэрээсэлсэн эд хөрөнгийн эориулалтыг заах, эдгээр нөхцлийг гэрээслэл биелүүлэгч болон бусад этгээд заавал хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг нь императив шинжийг агуулна.

 

Хууль ёсны өв залгамжлалаар өвлөгчид ямар нэг гэрээ. хэлцэл, нөхцөлболзолгуйгээр хуүлиар тогтоосон эрэмбэ дарааплын дагуу өвлөгдөх эд хөрөнгииг авдаг.

 

-Хууль ёсны өв залгамжлагчид зөвхөн нас барагчийн гэр бүл, үраг төрлийнболон зарим тохиолдолд асрамжинд байсан хүмуус байдаг. Харин гэрээслэлээр өв залгамжлагчид дээрхи хүмүүсээс гадна ураг төрлийн бус иргэн, түүнчлэн хуулийн этгээд, төр байж болно.

 

Өв залгамжпалын эрхийг хэрэгжүүлэх нь өв нээгдсэний дараа өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн авах буюу татгалзах, хамгаалах өв залгамжпалын эрхийн гэрчилгээ олгох зэрэг хоорондоо холбоотой үйл явцуудын эхлэл байдаг.

 

Хууль ёсны буюу гзрээслэлээр өв хүлээн авагчид өвийг хүлээн авснаар өв залгамжлалын эрх зүйн харилцаа дуүсгавар болно.

 

Энэ нь өвлүүлэгчийн эд хөрөнгө өвлөгчдөд шилжиж тэдэнд өмчлөх эрх шинээр үүсэж, түүнтэй холбоотой эрх үүрэг бий болно гэсэн үг юм.

 

Өмчлөх эрх шилжих, өв хүлээн авах хоёр нөхцөл буюу боломж нь холбоотой ойлголт болохын сацуу үүсэх цаг хугацаа, хэрэгжих үйл явц болон хууль зүйн үр дагаварын хувьд ялгаатай юм.

 

Өмчлөх эрх шилжих нь нас барагчийн эд хөрөнгийг хууль ба гэрээслэлээр өөрийн болгох эрх нээгдэх нөхцлийг бүрдүүлж буй субьектив эрх бөгеөд өв хүлээн авах нь эд хөрөнгийг өөрийн эзэмшил,ашиглалт хараа хяналтандаа шилжүүлэн авч буй объектив эрх байдаг.

 

Өв залгамжлалын эрхийг хэрэгжүүлэх ажиллагаа нь юуны өмнө өвлөгчдийн зориг санааны дагуу, тухайлбал өвийг хүлээн авах,өвийг хүлээн авахаас татгалзах гэсэн хоёр нөхцлөөр хэрэгждэг.

Өвлөгдөх эд хөрөнгийг хэдийд, хаана ямар нөхцөлд хүлээж авсанд тооцох нь эрх зүйн үр дагавар бүхий үйл ажиллагаа байдаг

 

Өв нээгдэх үед өв запгамжлагч барагчтай нэг дор (нэг ам бүлд,айл саахалт, нэг хот дүүрэгт г.м) эсхүл өөр газар /өөр аймаг, хот, цэрэг, шорон, гадаадад г.м/ байж болно.

 

Иргэний хуулийн 530 дугаар зүйлийн 1-д өвлүүлэгчийн нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдснээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариатч байхгүй газар баг. сумын Засаг) даргад мздэгдээгуй бол уг өвийг хүлээн авсан гэж узнэ гэжээ.

 

Мөн зүйлийн хоёр дахь хэсэгт дээр дурьдсан хүмүүсээс бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хусч өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гзж заасан байна. Хуулийн энэхүү заалтыг нягталбал :

 

Нэгд нас барагчтай хамт амьдарч байсан хүмүүс гэдэгт түүний нэг ам бүлд хууль ёсны ам бүлийн бүртгэлтэй эд хөрөнгө,өрхийн аж ахуйн нэгдмэл бүтэцтэй буюу ихэнх тохиолдолд нас барагчийн эхнэр,нөхөр хүүхэд эцэг,эх байна.

Хоёрт эдгээр хүмүүс 3 сарын дотор өвлүүлэгчийн эд хөрөнгийг хүлээн авлаа гэдгээ биш, хулээн авахаас татгалзснаа нотариат буюу баг, сумын засаг даргад мэдэгдэх үүрэгтэй бөгөөд хэрэв мэдэгдээгүй бол өвийн эд хөрөнгийг хүлээн авсанд тооцохоор хуульчилсан байна.

 

Хулээн авлаа гэдгийг мэдэгдэх шаардлагагүй нь нас барагчийн эд хөрөнгийг ямар нэг маргаангүйгээр хүлээн авч өрх, гэриин аж ахуиг цаашид үргэлжлүүлэн хөтөлж байгааг үйл ажиллагаагаараа илэрхийлж буй хэрэг юм. Үүнмйг Иргэний эрх зүйд үггүй үйлдэл /конклюдентные деиствия/ гэж нэрлэдэг.

 

Гурав. Хууль ёсныба гэрээслэлээр өв залгамжлах эрхтэй бөгөөд өв нээгдэх үед нас барагчтай нэг ам бүлд байгаагүй хүмүүсийг бүсад өвлөгчид гэнэ. Тэд өв нээгдэх үед өөр сум, аймаг, хот гадаадад байнга буюу түр хугацаагаар амьдарч ажиплаж байгаа болон нас барагчтай айл, саахалт хотлын хүмүүс байна.

 

Дөрөвт. Эдгээр хүмүүсөв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвийг хүлээн авсанд тооцох хоёр нөхцөл байна. Юуны өмнө өвлүүлэгчийн эд хөрөнгийг ямар нэг нөхцөлболзол маргаангүйгээр хүлээн авч, хэрэв гэрээслэгчийндаалгавартай бол түүнииг зохих ёсоор эрхлэн хөтөлж захиран зарцуулж байгаа,нөгөө талаар дурьдсан хугацааны дотор өвийн хөрөнгийг хүлээн авах хүсэлтээ нотариат, баг, сумын Засаг даргад гаргасан бол тус тус хүлээн авсанд тооцохоор заасан байна.

 

Тавд: Өвлүүлэгчтэй хамт амьдарч байсан хүмүүс өв нээгдсэнээс хойш

 

3сарын дотор өв хүлээн авахаас татгапзснаа, бусад өвлөгчид 1 жилийн дотор өв хүлээн авах хүсэлтээ зохих газар гаргахаар хуульчилсан.

 

Бусад өвлөгчид өв нээгдсэнийг мэдсэн, мэдэх боломжтой байсанбол өв нээгдсэнээс эхлэн 1 жилийг тоолж болох,харин мэдээгүй, мэдэх боломжгуй нөхцөл байдалд байсан бол өв нээгдсэн мэдээг хүлээн авсан өдрөөс 1 жилиин хугацааг тоолох нь зөв юм.

Хууль ёсны болон гэрээслэлээр өвлөгч өвийн эд хөрөнгийг хүлээн авах үүрэгтэй,мөн хүлээн авахаас татгалзах эрхтэй байдаг.

 

Өв авахаас татгалзах нь өвлөгч хэний ч ятгапаг нөлөөнд бус зөвхөн өөрийн дотоод сэтгэлийн янз бүрийн учир шалтгаан бүхий шийдэл байх бөгөөд тэрхүү шалтгаанаа илэрхийлэх эсэх нь тууний амин хувийн асуудал болно.

 

Өв залгамжлагчөвлөхэрхээ өв залгамжилбал зохих бусад иргэн, эсхүл төр, аль нэгэн хуулийн этгээдэд зааж өв хулээн авахаас таталзах эрхтэй гэж хуульд заасан байна. Хэрэв өв залгамжлагч өвийг хүлээн авахаас татгалзсан бол, түүнийгээ аль нэгэн иргэнд бус зөвхан хууль_ёсны ба гэрээслэлээр өв залгамжлагчид эсхүл хэд хэдэн өвлөгчдөд нэр зааж шилжүүлэх ёстой.

 

Энэ нь нэг талаар иргэн өөриин эд хөрөнгөө захиран зарцуулах эрхийг хязгаарласан мэт боловч нөгөө талаар өв залгамжлагчдын эрх ашгийг хзмгаалах зарчмыг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа учраас хуульд өв залгамжилбал зохих бусад иргэн гэж зориуд тодотгон заасан хэрэг юм.

 

Практикт иргэд ихэвчлэн өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргах эрхээ хэрэгжүүлэхгүй хугацаа хэтрүүлсэнээс өвлөх эрхээ алдаж энэ талаармаргаан үүсдэгийг анхаарах нь зүйтэй.

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :