Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

ДОРНОД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2016 ОНЫ БҮТЭН ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ ТОЙМ МЭДЭЭ

5-01-2017, 21:28 392

2016 онд тус шүүх 158 хэрэг, материал хүлээн авснаас эрүүгийн 112, иргэний 40 хэргийг тус тус хянан шийдвэрлэж, 1 хэргийн гомдлыг хэлэлцэхээс татгалзан буцааж, 3 хэргийн оролцогч гомдлоосоо татгалзаж, оны эцэст2 хэргийн үлдэгдэлтэй гарсан байна.

Нийт давж заалдсан 115 эрүүгийн хэргийн 66 буюу 58.0 хувьд нь ялтан, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, 16 буюу 14.0 хувьд нь хохирогч, түүний төлөөлөгч өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан бол 32 буюу 28.0 хувьд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж прокурор эсэргүүцэл бичсэн байна.

Давж заалдах гомдол гаргасан иргэний 43 хэргийн 28 буюу 65.1 хувьд нь зохигчид, 15 буюу 34.9 хувьд нь төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн 112 хэргээс 60 хэрэг буюу 53.5 хувьд нь гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,тогтоолыг хэвээр үлдээж, 17 хэрэг буюу 15.2 хувьд нь тогтоолд өөрчлөлт оруулж, 35 хэрэг буюу 31.3 хувьд нь тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэсэн байна.

Иргэний 40 хэргээс 17 хэрэг буюу 42.5 хувьд нь давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж, 15 хэрэг буюу 37.5 хувьд нь шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, 8 хэрэг буюу 20.0 хувьд нь шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна.

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :