Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны шүүн таслах ажиллагааны бүтэн жилийн тойм мэдээ

5-01-2017, 21:26 320

2016 онд тус шүүх нь тайлангийн үеийн эхний үлдэгдлийг оролцуулан 247 хүнд холбогдох 166 эрүүгийн хэргийг хүлээн авч 22 хүнд холбогдох 15 хэргийг мөрдөн байцаалтад буцааж, 5 хүнд холбогдох 4 хэргийг хэрэгсэхгүй болгож, 1 хүнд холбогдох 1 хэргийг цагаатгаж,180 хүнд холбогдох 137 хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

2016 онд шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 79 хэргээр буюу 37.8 хувиар, ял шийтгүүлэгсэд 77 хүнээр буюу 29.7 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна

Шийдвэрлэсэн хэргийн дийлэнх хувийг эзэлж буй хэргүүдийг төрлөөр нь авч үзвэл

„ Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 11 буюу 8.4 хувийг,

„ Хүнийг санаатай алах гэмт хэрэг 7 буюу 5.3 хувийг

„ Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 7 буюу 5,3 хувийг,

„ Танхайрах гэмт хэрэг 10 буюу 7.2 хувийг,

„ Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 38буюу29.2 хувийг,

„ Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал болон ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 17 буюу 13 хувийг эзэлж байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 38-ыг шийдвэрлэснээс 9 хэрэг буюу 23,6 хувь нь малын хулгайн гэмт хэрэг эзэлж байна

Шийдвэрлэсэн хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнийг санаатай алах гэмт хэрэг 1-ээр буюу 14.2 хувиар өссөн, харин бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 2-оор буюу 15,3 хувиар, бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 3-аар буюу 30 хувиар, бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 31-ээр буюу 88.5 хувиар, хүчингийн гэмт хэрэг 1-ээр буюу 14,2 хувиар, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 13-аар буюу 25,4 хувиар, дээрэм 6-аар буюу 60 хувиар, бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг 3-аар буюу 75 хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 12-оор буюу 41,3 хувиар тус тус буурсан байна.

Мөн малын хулгайн гэмт хэрэг өмнөх оноос 17 хэргээр буюу 65.3 хувиар буурчээ.

Нийт 180 хүн ял шийтгүүлсний 9 хүн буюу 5 хувь нь эмэгтэйчүүд, 15 буюу 8.3 хувь нь насанд хүрээгүй этгээд, 52 буюу 28.8 хувь нь урьд ял шийтгүүлсэн хүмүүс, 29 буюу 16.1 хувь нь гэмт хэрэг давтан үйлдсэн, 56 буюу 31.1 хувь нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, 69 буюу 38.3 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байна.

Мөн тус шүүх нь энэ онд 456 хүнд холбогдох 456захиргааны зөрчлийн материал хүлээн авч шийдвэрлэсэн. Үүнээс 422 хүнд баривчлах арга хэмжээ /16 нь буюу 3.8 хувь нь эмэгтэй/, 34 хүнийг 15501000 төгрөгөөр торгох арга хэмжээ /14 нь буюу 41.1 хувь нь эмэгтэй/ авчээ. Нийт арга хэмжээ авахуулсан 456 хүний 30 нь буюу 6.5 хувь нь эмэгтэй хүн байна.

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны зөрчлийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал согтуугаар зөрчил үйлдсэн этгээдийн тоо 23-аар буюу 33.3 хувиар, эмэгтэй хүн 2-оор буюу 22.2 хувиар тус тус өссөн байна.

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :