Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2017 оны эхний хагас жилд шийдвэрлэгдсэн хэргийн тойм мэдээ

15-08-2017, 20:07 310

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны эхний хагас жилд 173 хүнд холбогдох 107 эрүүгийн хэргийг хүлээн авч, 12 хүнд холбогдох 5 хэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, 90хэргийн 131 хүнд ял шийтгэл оногдуулж, 12 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шийдвэрлэсэн эрүүгийн хэргийг өмнөх оны мөн үетэйхарьцуулахад 31 хэргээр буюу 52,5 хувиар, ял шийтгүүлэгсэд  51 хүнээр буюу 64,5 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

               Гэмт хэргийн гаралтаараа түгээмэл эрүүгийн хэргүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 14-өөр буюу 87,5хувиар, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 4-өөр буюу 66,6 хувиар, эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 1-ээр буюу 50,0 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 4-өөр буюу 1 дахин тус тус өсчээ.

               Дурдсан хугацаанд түгээмэл гардаг гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл шүүхээр шийдвэрлэсэн нийт эрүүгийн хэргийн дотор бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 30 буюу 33,3 хувийг, тээврийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааны журмын эсрэг гэмт хэрэг 10 буюу 11,1 хувийг, хүчиндэх гэмт хэрэг 8 буюу 9,0 хувийг, хүнийг санаатай алах гэмт хэрэг 3 буюу 3,3 хувийг, бусдын биед хөнгөн гэмтэл учруулах гэмт хэрэг 10 буюу 11,1 хувийг тус тус эзэлж байна.

               Эрүүгийн хэрэгт ял шийтгүүлэгсдийн 9 нь эмэгтэй, 18 нь насанд хүрээгүй хүн байгаа нь ял шийтгүүлэгсдийн 20,6 хувийг эзлэх бөгөөд 104 хүнд буюу 79,3 хувьд нь хорих, 1 хүнд буюу 0,8 хувьд нь торгох, 7 хүнд буюу 5,4 хувьд нь албадан ажил хийлгэх, 18 хүнд буюу 13,8 хувьд нь баривчлах ял тус тус оногдуулж, 1 хүнд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн байна.

               Гэмт хэргийн улмаас 6 хүний амь хохирч, 1936153,0 мянган төгрөгийн хохирол учирсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал эд хөрөнгийн хохирол 1 тэрбум 500 сая төгрөгөөр өссөн байгаа нь гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбоотой юм.

 

Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газар

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :