Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

ДОРНОД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭЭС 2018 ОНД ТӨЛӨВЛӨСӨН АЖЛЫН ХЭРЭГЖИЛТЭЭС...

14-02-2019, 20:43 54

2019.02.15

Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын биелэлтийг 100 хувь хангаж ажиллалаа. Тус шүүх нь шүүхийн шүүн таслах ажиллагаа болон шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг, чадвартай байх, хамт олныг хөгжүүлэх тал дээр анхаарлаа чиглүүлдэг.

Зарим онцлог ажлаас дурдвал:

Монгол Улсад шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ойг тохиолдуулан Шүүхийн тамгын газартай хамтарч шүүгч, ажилтнуудын дунд "Эссэ” бичлэгийн уралдаан зохион байгуулав. Тус уралдаанд хамт олон идэвхтэй оролцож, Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч А.Өнөржаргал "Үндсэн хуулиар баталгаажсан тусгаар тогтнол” сэдвээр 1-р байр, Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Отгонсүрэн "Шүүгчийн хараат бус байдал ба хариуцлага” сэдвээр 2-р байр, Шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Т.Алтангэрэл "Иргэдийн итгэл хүлээсэн шүүх” сэдвээр 3-р байр эзэлсэн байна.


Мөн шүүгч, ажилтнуудын оюуны чадавх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулсан "100 буудалт даам”-ны тэмцээнд 8 эрэгтэй тамирчин оролцсоноос,

1-р байрт: Шүүхийн тамгын газрын сантехникч Г.Баттөр,

2-р байрт: Шүүхийн тамгын газрын бичиг хүргэгч Ж.Наранбаатар,

6 эмэгтэй тамирчин оролцсоноос,

1-р байрт: Шүүхийн тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч А.Өнөржаргал,

2-р байрт: Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Уянгатөгс тус тус шалгарсан байна.


Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :