Эрхэм зорилго: Шүүн таслах ажиллагааг иргэдэд нээлттэй ил тод байлгах, шүүхэд хандах иргэдийн итгэл үнэмшил улам бүр нэмэгдүүлж, иргэдэд үзүүлэх  үйлчилгээг  ойлгомжтой ,  хялбар, шуурхай болгох, шүүгч, шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангаж ажиллах.

ЗХАШатны шүүх танилцуулга

4-11-2015, 21:36 1875

ТҮҮХЭН ЗАМНАЛ

     Монгол Улсын Yндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1-д " Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын Дээд шүүх, аймаг нийслэлийн шүүх,сум буюу сум дундын шүүх, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно. Дагнасан шүүхийн үйл ажиллагаа нь Улсын Дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно хэмээн хуульчилжээ.

   Ийнхүү дагнасан шүүхийн хууль зүйн үндэслэл, үндэсний эрх зүйн тогтолцоог шинэтгэх хөтөлбөр, шүүх эрх мэдлийн байгууллагын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2002 оны 12 дугаар сарын 26-ны өдөр "Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль” болон ”Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль” батлагдаж, Mонгол улсад Захиргааны хэргийн анхны дагнасан шүүхийн үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэс нь бүрдэж, 2004 оны 06 дугаар сарын 01-нд Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсан нь түүхэнд томоохон үйл явдал болсон.

     Захиргааны хэргийн дагнасан шүүх нь иргэн, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг хянан шалгаж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох зорилготой шүүх бөгөөд мэргэшсэн шүүгчдээс бүрдсэн, мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлдгээрээ бусад шүүхээс онцлогтой билээ.

     Дорнод аймагт Захиргааны хэргийн анхны дагнасан шүүх ньбайгуулагдаж, 2002 оны Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.10-д заасны дагуу Захиргааны хэргийн Ерөнхий шүүгчийн үүргийг аймгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн нь хавсран гүйцэтгэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаар зарлигаар дагнасан шүүхийн анхны шүүгчээр шүүгч П.Амаржаргал, Н.Балжмаа, Б.Оюун нар томилогдоншүүгчийн туслах С.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Баяржаргал нар ажиллаж, улмаар шүүгчийн туслахаар П.Пагма, Х.Эрдэнэцогт нар нь үргэлжлүүлэн ажиллаж байсан байна.

     Шүүхийн шинэтгэлийн хүрээнд 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсан "Шүүх байгуулах тухай хууль”-ийн дагуу тус шүүх нь Захиргааны хэргийн анхан шатны 8 дугаар шүүх болон бие даасан дагнасан шүүхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах болсноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 дугаар зарлигаар шүүгч П.Амаржаргал, Б.Оюун, С.Оюунтунгалаг нар нь шүүгчээр /үргэлжлүүлэн/ томилогдон ажиллаж, шүүгч Б.Оюун нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 53 дугаар зарлигаар тус шүүхийн Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

     Ерөнхий шүүгчийн үүргийг хавсран гүйцэтгэж байсан шүүгч Ц.Батсүрэн нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, шүүгч Н.Балжмаа нь Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээр, шүүгч С.Оюунтунгалаг нь Сүхбаатар аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр тус тус /дэвшин /томилогдон ажиллаж байгаа бөгөөд шүүгчийн туслахаар ажиллаж байсан С.Батбаатар, П.Пагма, Х.Эрдэнэцогт, В.Давааням, Ч.Батзориг, Э.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан С.Баяржаргал, Ө.Гансувд, Г.Намуунзул, Г.Эрдэнэбат нар нь мэргэжлийн чиглэлээр ...шүүх, хуулийн байгууллагад дэвшин ажиллаж байгаа болно.

     Одоогоор 2 шүүгч шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж, шүүгчийн туслахаар Ж.Уянгатөгс, нарийн бичгийн даргаар Н.Энхнаран нар ажиллажбайна.

     Тус шүүх нь 2005 оны шүүн таслах ажиллагаа, чанарын үзүүлэлтээр улсын хэмжээнд Тэргүүн байранд, шүүгч Б.Оюун нь ...тусгай байранд шалгарч байсан бөгөөд Монгол Улсад Захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулагдсаны 10 жилийн ойг угтаж Ханнс-Зайделийн сан, Монгол Улсын Дээд шүүхээс зохион байгуулж зарласан шилдэг илтгэл шалгаруулах уралдаанд шүүгчийн туслахаар ажиллаж байсан В.Давааням нь "Захиргааны хэргийн шүүх өнгөрсөн, одоо, ирээдүй” сэдвээр илтгэл тавьж тэргүүн байранд, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс зарласан "Шилдэг шийдвэр” шалгаруулах уралдаанд шүүгч С.Оюунтунгалаг "бүрэлдэхүүнтэй шийдвэр”-ийн төрөлд тэргүүн байранд тус тус шалгарч байсан. Мөн өөрсдийн мэдлэг боловсролоо дээшлүүлэх зорилгоор …нилээд ажлуудыг шүүхийн үйл ажиллагааны төлөвлөгөөндөө тусган хэрэгжүүлж ирсэн байна. Тухайлбал: ХБНГУ Ханнс-Зайделийн сан, Эрхзүйн боловсрол академи болон Улсын Дээд Шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан сургалтуудад шүүгчид шүүгчийн туслахаа бүрэн хамруулж, шүүгч Б.Оюун нь "Шүүгч багш”-аар бэлтгэгдэн орон нутагт зохион байгуулагдаж буй сургалтуудад хичээл зааж, 2014-2016 онуудад шүүгч П.Амаржаргал, С.Оюунтунгалаг, шүүгчийн туслах Ч.Батзориг, Ж.Уянгатөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар нь Хууль зүйн магистрын зэрэг хамгаалсан байна.

     Түүнчлэн мэргэжлийн сэтгүүлд шүүгч С.Оюунтунгалаг нь 2016 онд "Хамтын удирдлагатай захиргааны байгууллага” "Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дахь улсын тэмдэгтийн хураамжийн зарим асуудал” сэдвээр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нь 2017 онд "Гэрч хохирогчийг хамгаалах асуудал” сэдвээр тус тус бичиж нийтлүүлсэн байна. Улсын чанартай спортын тэмцээн уралдаанд шүүгч П.Амаржаргал, Ч.Батзориг, Э.Хосбаяр, Г.Эрдэнэбат нар нь багаар болон ганцаарчилсан төрлөөр "Алтан медаль” "Цом”-ын эзэд болж чадсан зэрэг ажил мэргэжлийн болон спортын амжилт бүтээлийг дурьдахад таатай байна.

 

Иргэн танд

Миний нэмсэн


Хандалтын тоолуур
Санал асуулга
 

Та шүүхийн талаарх мэдээллийг хаанаас авдаг вэ?

 
 
ХАМТРАН АЖИЛЛАГЧ БАЙГУУЛЛАГУУД
Дорнод аймгийн шүүх
Нэр :
И-майл :
Утас:
Агуулга :